Итгэмжлэлийн үр ашиг


Итгэмжлэлийн үр ашиг

Үндэсний итгэмжлэлийн төв нь Монгол Улс болон дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу итгэмжлэлийн үйлчилгээг хүргэдэг. Үндэсний итгэмжлэлийн төв нь Монгол Улсыг төлөөлж 2004 онд Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (Asia Pacific Accreditation Cooperation - APAC)-д (хуучин нэрээр PAC, APLAC) жинхэнэ гишүүнээр, 2007 онд Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага (International Laboratory Accreditation Cooperation - ILAC)  -д гишүүн байгууллагаар, 2009 онд Олон Улсын Итгэмжлэлийн Форум ( International Accreditation Forum  - IAF)-д гишүүнээр тус тус элссэн.

Үүний дагуу Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC)-ын хэлэлцээрт сорилт, хэмжлийн лабораторийн төрлөөр, 2016 оноос хяналтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр, 2017 онд буюу Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-ын хэлэлцээрт бүтээгдэхүүн, менежментийн тогтолцоо (чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал)-ны итгэмжлэлийн төрлөөр тус тус нэгдсэн билээ.

Мөн 2012 оны 06 дугаар сард ILAC-ын Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (MRA)-т буюу ILAC/APLAC-ын MRA-д нэгдсэн. Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрт нэгдэн орох гол шалгуур нь тухайн итгэмжлэлийн байгууллага нь “Тохирлын үнэлгээ. Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага. ISO/IEC 17011:2017” стандартын шаардлагыг хангаж байх шаардлага байдаг.

Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудаас гишүүн орны итгэмжлэлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь дээрх олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа байдалд ижил түвшний хөндлөнгийн үнэлгээг тодорхой хугацаанд хийдэг.

Үндэсний итгэмжлэлийн төв нь энэхүү ижил түвшний үнэлгээнд тогтмол амжилттай хамрагддаг.

Итгэмжлэлийн ач холбогдол, давуу талууд маш их бөгөөд тохирлын үнэлгээний байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээнд итгэх итгэлийг бий болгодог.

  • Дотоодын зах зээлийг хамгаалах;
  • Аюулгүй, чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах;
  • Чөлөөт, шударга өрсөлдөөнийг дэмжих;
  • Ажил үйлчилгээний төвлөрлийг сааруулах;
  • Бизнесийг хөхиүлэн урамшуулах;
  • Гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх;
  • Нийгэм, эдийн засгийн эрүүл хөрс суурийг бий болгох;
  • Худалдаа болон эдийн засгийн өсөлтөд таатай нөлөө үзүүлэх.

Үндэсний итгэмжлэлийн төвийн итгэмжлэлийн хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@mnas.gov.mn хаягт имэйл илгээнэ үү.