Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр


Олон улсын хамтын ажиллагаа, тэдгээрийн Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (IAF MLA & ILAC MRA)

Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь олон улсын гурван томоохон байгууллагад гишүүнчлэлтэй бөгөөд тэдгээрийн Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (MRA)-т тус тус нэгдсэн байдаг.

2004 онд APAC (Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-т жинхэнэ гишүүнээр, 2007 онд ILAC (Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага)-д гишүүн байгууллагаар, 2009 онд IAF (Олон Улсын Итгэмжлэлийн Форум)-д гишүүнээр тус тус элссэн.

Эдгээр олон улсын байгууллагуудын Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрт нэгдэн орох гол шалгуур нь тухайн итгэмжлэлийн байгууллага нь “Тохирлын үнэлгээ. Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага. ISO/IEC 17011:2017” стандартын шаардлагыг хангаж байх шаардлага байдаг.

Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудаас гишүүн орны итгэмжлэлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь дээрх олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа байдалд ижил түвшний хөндлөнгийн үнэлгээг тодорхой хугацаанд хийдэг.

АPAC-ын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагаанд ижил түвшний үнэлгээний урьдчилсан буюу баримт бичгийн үзлэгийг 2020 оны 4-р сарын 10-аас 5-р сарын 8-ны өдрүүдэд хийж, APAC-аас MRA гэрчилгээний хугацааг сунгаж олголоо.  

Хэлэлцээрийн үр дүн

Монгол Улсад итгэмжлэгдсэн сорилт шалгалт тохируулгын лаборатори, техникийн хяналтын байгууллагын үр дүнг энэхүү гэрээнд нэгдсэн 97 улс орон давтан хийхгүйгээр хүлээн зөвшөөрнө.Мөн Монгол Улсад итгэмжлэгдсэн бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын баталгаажуулалтын үр дүнг Ази номхон далайн бүсийн 20 гаруй орон давтан хийхгүйгээр шууд хүлээн зөвшөөрөх нөхцлийг бий болгосон.

Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага дор дурдсан мэдээлэлтэй танилцан өргөдөл гаргаж, олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудын итгэмжлэлийн тэмдгийг үндэсний итгэмжлэлийн тэмдэгтэй хослуулан хэрэглэх боломжтой юм. 

 

IAF MLA тэмдэг хэрэглэх тухай (MNAS хосолсон тэмдэг)

Монгол Улсын Засгийн газар нь үндэсний итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аар дамжуулан IAF (International accreditation forum-Олон улсын итгэмжлэлийн форум) MLA (Multilateral recognition arrangement-Олон талт хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (IAF MLA)) -ийн тэмдгийг хэрэглэх лицензийг авсан.

Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага нь тус төв (ҮИТ)-д хандан хүсэлт гаргаж, “IAF MLA тэмдэг хэрэглэх тухай” гэрээ байгуулах замаар IAF MLA-ын тэмдгийг MNAS-ын итгэмжлэлийн таних тэмдгийн хамт хэрэглэх боломжтой.

IAF MLA Таних тэмдэг

  • Үндэсний итгэмжлэлийн тогтолцооны таних тэмдгийг IAF (International accreditation forum) MLA (Multilateral recognition arrangement) тэмдэгтэй хослуулан хэрэглэх өргөдлийн маягт /pdf татах/
  • IAF MLA тэмдэг хэрэглэх Гэрээний төсөл /pdf татах/
  • IAF MLA тэмдэг хэрэглэж буй байгууллагын жагсаалт
  • IAF журам /IAF ML2:2016, General Principles on the Use of the IAF MLA Mark/
  • Олон улсын итгэмжлэлийн форумд бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллагын мэдээллийн сан /IAF Cert Search Data base/ https://www.iafcertsearch.org/
 
ILAC MRA тэмдэг хэрэглэх тухай (MNAS хосолсон тэмдэг)

Монгол Улсын Засгийн газар нь үндэсний итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аар дамжуулан ILAC (International Laboratory Accreditation Cooperation-Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага) MRA (Mutual Recognition Arrangement-Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ILAC MRA)) -ийн тэмдгийг хэрэглэх лицензийг авсан.

Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн сорилт, хэмжлийн лабораториуд нь тус төв (ҮИТ)-т хандан ILAC-ийн ХХЗХ-ийн тэмдгийг MNAS-ын итгэмжлэлийн таних тэмдгийн хамт хэрэглэх боломжтой.

ILAC MRA Таних тэмдэг

  • Үндэсний итгэмжлэлийн тогтолцооны таних тэмдгийг ILAC (International Laboratory Accreditation Cooperation) MRA (Mutual Recognition Arrangement) тэмдэгтэй хослуулан хэрэглэх өргөдлийн маягт /pdf татах/
  • ILAC MRA тэмдэг хэрэглэх Гэрээний төсөл /pdf татах/
  • ILAC MRA тэмдэг хэрэглэж буй байгууллагын жагсаалт
  • ILAC журам /Rules for the Use of the ILAC MRA Mark /