Шинэ оны босгон дээр үйл ажиллагааны чиглэл, салбарын стандартын шаардлага, шалгуурыг хангасан тохирлын үнэлгээний байгууллагуудад Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга, удирдлагууд итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд дараах байгууллагууд холбогдох Олон Улсын стандартын дагуу итгэмжлэгдэв.
(ISO 37001:2025) Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартаар баталгаажуулалт гүйцэтгэхээр “Монсертф” ХХК
(ISO 9001:2015) Чанарын менежментийн тогтолцоо, (ISO 22000:2018) Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны баталгаажуулалт гүйцэтгэхээр “Эй Би Эс Сертификейшн” ХХК
MNS ISO/IEC 17065:2013 “Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” стандартаар
“Харилцаа холбооны зохицуулах хороо”
“Номун Эко Сертф” ХХК
“Кю сертф” ХХК
MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих шаардлага” стандартын хүрээнд:
“Талх чихэр” ХХК
“Түмэн шувуут” ХХК
“Цэс хайрхан” ХХК
“Булган Мээж” ХХК
MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын хүрээнд:
“Улаан баатар төмөр зам” ХНН
“Нийслэл түгээх сүлжээ” ХХК
“Идэр улаан хөгжил” ХХК зэрэг байгууллагууд стандартын шаардлага, шалгуураан ханган итгэмжлэгдлээ.
Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ уулзалтын үеэр итгэмжлэгдсэн байгууллагуудад “Үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийж хэвших, стандартын шаардлага, шалгуурыг тогтмол ханган ажиллах, иргэд, хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар ханган ажиллах” чиглэлийг өгсөн юм.
Үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийж, стандартын шаардлага, шалгуураа хангаж, Итгэмжлэлийн гэрчилгээгээ гардаж авсан байгууллага, албан хаагчдад ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.