Үндэсний итгэмжлэлийн төв (MNAS) болон Монголын итгэмжлэгдсэн лабораториудын үндэсний ассоциаци (МИЛҮА) ТББ хамтран MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” болон ISO 19011:2026 “Менежментийн тогтолцооны аудитын заавар” стандартын тайлбар сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 27-29 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт нь лабораторийн чадавхыг бэхжүүлэх, менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулах, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Сургалтад хамрагдсан нийт мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь лабораторийн үйл ажиллагааны чанар, чадавхыг дээшлүүлэх, олон улсын стандартын хэрэгжилтийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.