Үндэсний итгэмжлэлийн төв, Итгэмжлэгдсэн байгууллагуудын ассоциацитай хамтран ISO/IEC 17020:2026 “Тохирлын үнэлгээ – Хяналт гүйцэтгэх байгууллагад тавигдах шаардлага” олон улсын стандартын тайлбар сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 03–04-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар ISO/IEC 17020:2026 стандартын шинэчилсэн хувилбарын бүтэц, агуулга, гол өөрчлөлт, хяналт гүйцэтгэх байгууллагад тавигдах шаардлага болон тэдгээрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг тайлбарлан таниулж, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Хамтран зохион байгуулсан байгууллага, сургагч багш нар болон идэвхтэй оролцсон нийт мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.