Өнөөдөр дэлхий даяар үйлдвэрлэл,
үйлчилгээ, худалдаа, технологийн хөгжлийн суурь нь чанар,
аюулгүй байдал, найдвартай байдал болж байна. Энэ хүрээнд итгэмжлэл болон тохирлын үнэлгээ нь бүтээгдэхүүн,
үйлчилгээ, менежментийн тогтолцоо нь олон улсын стандарт, зохицуулалтын шаардлагад нийцэж буйг баталгаажуулж,
хэрэглэгч, хөрөнгө оруулагч, төр, бизнесийн байгууллагуудын итгэлцлийг бий болгох чухал үндэс болсоор байна.
Монгол Улсын тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоо 30 жилийн хугацаанд тасралтгүй хөгжиж,
олон улсын жишигт нийцсэн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд бодит ахиц дэвшил гаргалаа.
Энэхүү хөгжил нь төр, хувийн хэвшил, тохирлын үнэлгээний байгууллагууд болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа,
мэргэжлийн ур чадвар, тууштай хөдөлмөрийн үр дүн юм.
Монгол Улсын итгэмжлэлийн тогтолцоо улам бэхжин хөгжиж,
тохирлын үнэлгээний байгууллагуудын хамтын ажиллагаа,
мэргэжлийн ур чадвар, олон улсын хүлээн зөвшөөрөгдөх чадвар шинэ шатанд гарч,
улс орны хөгжил дэвшлийн баталгаат тулгуур хэвээр байх болтугай.
Та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ҮНДЭСНИЙ
ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН ДАРГЫН
АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ
ЦЭРЭН-ОЧИРЫН БАТДОРЖ