Төвийн 2026 оны сургалтын төлөвлөгөөнд
тусгагдсан MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын
лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандарт болон дотоод аудитор
бэлтгэх сургалтыг Олон улсын стандартын академитай хамтран 2026 оны 03 дугаар
сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад 25 аж ахуйн нэгж, байгууллагын 40
гаруй лабораторийн ажилтан, албан хаагч хамрагдаж, стандартын шаардлагыг
хэрэгжүүлэх, дотоод аудит хийх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.