Монгол
Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын “Нээлттэй хаалганы
өдөрлөг” маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 09:00-18:00 цагт Жанжин
Д.Сүхбаатарын талбайд болно.
Тус
арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар,
“Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний
аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагааннуур чөлөөт бүс, Замын-Үүд
чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс
оролцох юм.
Энэ
үеэр Үндэсний итгэмжлэлийн төв болон итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний
байгууллагууд (сорилт, шалгалт тохируулга, эрүүл мэндийн лаборатори, техникийн
хяналт, баталгаажуулалтын байгууллага)-ын үйл ажиллагаа, нийгэм эдийн засагт
үзүүлэх үр ашгийг сурталчлах тул иргэд, аж ахуй нэгжүүдийг өдөрлөгт идэвхтэй
оролцохыг урьж байна.