Эмнэлгийн лабораторийн чанар болон чадавхад тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS ISO 15189:2024 стандарт нь эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааны чанар, үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах үндсэн баримт бичиг юм.
Тус стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлд хамрагдсанаар эмнэлгийн лаборатори нь шинжилгээний үр дүнгийн үнэн бодит байдал, найдвартай байдлыг баталгаажуулахын зэрэгцээ өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлнэ.
Эмнэлгийн лабораториудын бэлтгэл ажлыг дэмжих, өөрийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор MNS ISO 15189:2024 стандартын өөрийгөө үнэлэх хуудас болон итгэмжлэлд хамрагдах өргөдлийн маягтыг тус цахим хуудсаар дамжуулан нийтэд нээлттэй байршуулж байна.
Холбогдох баримт бичгүүдийг доорх холбоосоор татан авч ашиглана уу.