Ажилтны баталгаажуулалт явуулах байгууллагад тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS ISO/IEC 17024 стандарт нь мэргэжлийн ур чадварын үнэлгээ, баталгаажуулалтын үйл ажиллагааны ил тод, хараат бус, шударга байдлыг хангахад чиглэгддэг.
Тус стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлд хамрагдсанаар байгууллага нь үнэлгээ, баталгаажуулалтын үйл ажиллагааны найдвартай байдал, чанарыг баталгаажуулах, оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэнэ.
Байгууллагуудын бэлтгэл ажлыг дэмжих, өөрийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор MNS ISO/IEC 17024 стандартын өөрийгөө үнэлэх хуудас болон итгэмжлэлд хамрагдах өргөдлийн маягтыг тус цахим хуудсаар дамжуулан нийтэд нээлттэй байршуулж байна.
Холбогдох баримт бичгүүдийг доорх холбоосоор татан авч ашиглана уу.