Бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS ISO/IEC 17065 стандарт нь баталгаажуулалтын үр дүнгийн хараат бус байдал, шударга, итгэл даахуйц байдлыг хангахад чиглэгддэг.
Тус стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлд хамрагдсанаар байгууллага нь баталгаажуулалтын үйл ажиллагааны чанар, найдвартай байдлыг олон улсын жишигт нийцүүлэн баталгаажуулах, улмаар хэрэглэгчийн бүтээгдэхүүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, аж ахуйн зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж бүрдэнэ.
Байгууллагуудын бэлтгэл ажлыг дэмжих, өөрийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор MNS ISO/IEC 17065 стандартын өөрийгөө үнэлэх хуудас болон итгэмжлэлд хамрагдах өргөдлийн маягтыг тус цахим хуудсаар дамжуулан нийтэд нээлттэй байршуулж байна.
Холбогдох баримт бичгүүдийг доорх холбоосоор татан авч ашиглана уу.