Хяналтын ажил эрхэлдэг байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS ISO/IEC 17020:2013 стандарт нь байгууллагын хараат бус байдал, шударга байдал, техникийн чадавх болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үндсэн баримт бичиг юм.
Тус стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлд хамрагдсанаар хяналт шалгалтын байгууллага нь гаргасан дүгнэлт, шийдвэрийн үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулахын зэрэгцээ үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн үйлчлүүлэгч, зохицуулагч байгууллага болон бусад сонирхогч талуудын итгэлийг нэмэгдүүлж, байгууллагын нэр хүнд, өрсөлдөх чадварыг сайжруулна.
Өөрийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор MNS ISO/IEC 17020 стандартын өөрийгөө үнэлэх хуудас болон итгэмжлэлд хамрагдах өргөдлийн маягтыг тус цахим хуудсаар дамжуулан нийтэд нээлттэй байршуулж байна.
Холбогдох баримт бичгүүдийг доорх холбоосоор татан авч ашиглана уу.