Сорилт, шинжилгээний болон шалгалт тохируулгын лабораторийн чадавх, техникийн ур чадвар, чанарын удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS ISO/IEC 17025 стандарт нь лабораторийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдлыг хангах үндсэн баримт бичиг юм.
Тус стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлд хамрагдсанаар лаборатори нь сорилт, шинжилгээний үр дүнгийн үнэн бодит байдлыг хангахын зэрэгцээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэнэ. Мөн харилцагч, захиалагч талуудын итгэл нэмэгдэж, байгууллагын нэр хүнд, өрсөлдөх чадвар сайжирна.
Лабораториудын бэлтгэл ажлыг дэмжих, өөрийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор MNS ISO/IEC 17025 стандартын өөрийгөө үнэлэх хуудас болон итгэмжлэлд хамрагдах өргөдлийн маягтыг тус цахим хуудсаар дамжуулан нийтэд нээлттэй байршуулж байна.
Холбогдох баримт бичгүүдийг доорх холбоосоор татан авч ашиглана уу.