Сорилтын ур чадварын үнэлгээний зохион байгуулагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS ISO/IEC 17043 стандарт нь лабораторийн чанарын дэд бүтцийг бэхжүүлэх, сорилтын үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Тус стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлд хамрагдсанаар байгууллага нь үйл ажиллагааны чанар, тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэн баталгаажуулах, харилцагч болон хамтран ажиллагч талуудын итгэлийг нэмэгдүүлэх, улмаар зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах нөхцөл бүрдэнэ.
Байгууллагуудын бэлтгэл ажлыг дэмжих, өөрийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор MNS ISO/IEC 17043 стандартын өөрийгөө үнэлэх хуудас болон итгэмжлэлд хамрагдах өргөдлийн маягтыг тус цахим хуудсаар дамжуулан нийтэд нээлттэй байршуулж байна.
Холбогдох баримт бичгүүдийг доорх холбоосоор татан авч ашиглана уу.