Сургалт зохион байгууллаа.

4 жилийн өмнө

Үндэсний итгэмжлэлийн төв, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй MON 3313/CS9 төсөлтэй хамтран "Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх, итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17011", "Тохирлын үнэлгээ, менежментийн тогтолцооны аудит, баталгаажуулалт гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага ISO/IEC 17021", зэрэг стандартын талаар мэдлэг олгох богино хэмжээний сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 27-оос 28 -ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Эдгээр сургалтад итгэмжлэгдсэн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын 5 байгууллагын төлөөлөл 56 ажилтан, аудитор болон тус төвийн үнэлгээний мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтыг Швецарь улсын иргэн, тохирлын үнэлгээний салбарын олон жилийн туршлагатай эксперт Ханспитер ИЩИ зөвлөх удирдан явуулсан бөгөөд олон улсын стандартын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгсөн ач холбогдолтой сургалт болсон байна.
Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн MON 3313/CS9 төслийн хамт олонд болон сургалтад идэвхитэй хамрагдсан нийт оролцогчдод цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
 
2022-01-03