Итгэмжлэлийн шинжээч


Итгэмжлэлийн шинжээч

Итгэмжлэлийн байгууллагын нэр хүнд нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавхийг итгэмжлэлийн холбогдох шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргах итгэмжлэлийн шинжээчийн чадавхиас ихээхэн хамаардаг. Итгэмжлэлийн шинжээч нь дараах ангилалтай байна. Үүнд:

  • Үнэлгээний тэргүүлэх мэргэжилтэн
  • Үнэлгээний мэргэжилтэн
  • Техникийн шинжээч

Үндэсний итгэмжлэлийн төв нь шинжлэх ухааны болон итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагаас орон тооны бус итгэмжлэлийн шинжээчийг сонгон, эрх олгож, үнэлгээний ажлын хэсэгт гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулна.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлага болон тус төвийн холбогдох журамд заасан шаардлагыг хангасан, иргэн та итгэмжлэлийн шинжээчээр ажиллах хүсэлтэй бол өргөдөл татан авч бидэнд хандана уу.

"Итгэмжлэлийн шинжээчээр ажиллах хүсэлт гаргах өргөдөл гаргахын өмнө олон улсын болон үндэсний итгэмжлэлийн схем, тогтолцоо, итгэмжлэлийн үйл ажиллагааны талаарх үндсэн ойлголтыг www.mnas.gov.mn цахим хуудаснаас авсан байвал зохино.

Бид таны өргөдөлд ҮИТ-ийн итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцох ажилтны ур чадавхийн менежментийн журмын дагуу ажлын 22 хоногийн дотор хариуг өгөх болно.

  • Бүртгэлтэй тэргүүлэх үнэлгээний мэргэжилтний жагсаалтыг энд дарж үзнэ үү.
  • Бүртгэлтэй тэргүүлэх үнэлгээний мэргэжилтний нөөцөд байгаа мэргэжилтний жагсаалтыг энд дарж үзнэ үү.
  • Бүртгэлтэй үнэлгээний мэргэжилтний жагсаалтыг энд дарж үзнэ үү.
  • Бүртгэлтэй техникийн шинжээчийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Шинжээч, үнэлгээний мэргэжилтний хөгжлийн хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.

Үнэлгээний мэргэжилтний албан хэрэгцээнд  https://specialist.mnas.gov.mn/user/login