Итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

3 жилийн өмнө

"Үл эвдэх сорилтын Монголын нийгэмлэг” ТББ-ын Ажилтны баталгаажуулалтын алба нь MNS ISO/IEC 17024:2014 "Тохирлын үнэлгээ. Ажилтны баталгаажуулалт явуулах байгууллагад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны А/19 дугаар тушаалаар 4 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.
 
Олон улсын стандартын шаардлагад нийцэж, итгэмжлэгдсэн "Үл эвдэх сорилтын Монголын нийгэмлэг” ТББ-ын Ажилтны баталгаажуулалтын албаны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
2022-04-28