УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх талаар уулзалт зохион байгууллаа.

3 жилийн өмнө

УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх талаар уулзалт зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг 2022 оны 06-р сарын 17-ны өдөр баталсан.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Үндэсний итгэмжлэлийн төвийн удирдлагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хоёрдугаар хэсгийн 2.2 дахь заалтад “хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх” талаар заасан.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, бусад шаардлагатай үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

2022-12-12