Итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа

3 жилийн өмнө

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Нүүрсний шинжилгээний дотоод хяналтын лабораторийг байгуулж MNS ISO/IEC 17025:2018 "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны А/162 дугаар тушаалаар 2 жилийн хугацаатайгаар анх удаа итгэмжлэгдлээ.

            МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд Амгалан дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангахаар ажиллаж байна. 

Олон улсын стандартын шаардлагад нийцэж, итгэмжлэгдсэн “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн лабораторийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

2023-01-09