Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас итгэмжлэлийн үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах зорилгоор жил бүрийн 6-р сарын 9-ны өдрийг "Дэлхийн итгэмжлэлийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
2023 оны хувьд "Итгэмжлэл: Дэлхийн худалдааг дэмжих нь" уриан дор дэлхийн олон улс орны итгэмжлэлийн байгууллагууд Дэлхийн итгэмжлэлийн өдөр (WAD2023)-ыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Үндэсний итгэмжлэлийн төвөөс тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан стандартын хэрэгжилтэд тохирлын үнэлгээний байгууллагуудын үүрэг оролцооны талаар сурталчилан, таниулах зорилготой "Итгэмжлэл: Дэлхийн худалдааг дэмжих нь" сэдэвт семинарыг зохион байгууллаа. Энэхүү семинарт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын 150 гаруй төлөөлөл, ажилтнууд оролцлоо.
Та бүхэнд цаашдын ажлын амжилт хүсье.