5 БАЙГУУЛЛАГА ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2 жилийн өмнө

Тохирлын үнэлгээний байгууллагад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байгууллагуудад “Итгэмжлэлийн гэрчилгээ” гардуулах үйл ажиллагаа өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд 3 сорилтын лаборатори, эмнэлгийн лаборатори болон техникийн лаборатийн байгууллагууд гэрчилгээгээ гардуулан өглөө.


       

Үүнд:



MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагад нийцэж итгэмжлэгдсэн сорилтын 3 лаборатори

⎯ Арвайн үндэс ХХК-ийн сорилтын лаборатори

⎯ Дархан-Уул аймаг дахь Хөдөө Аж ахуйн Их Сургуулийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Хөрс агрохимийн лаборатори

⎯ Булган аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн лаборатори

 

MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагад нийцэж итгэмжлэгдсэн техникийн хяналтын лаборатори

⎯ Чайна энержи инженеринг групп анхуй электрик констракшн хоёрдугаар инженеринг ХХК-ний Техникийн хяналтын байгууллага

 

MNS ISO/IEC 15189:2015 стандартын шаардлагад нийцэж итгэмжлэгдсэн эмнэлгийн лаборатори

⎯ Хаппи веритас ХХК-ийн эмнэлзүйн лаборатори

 

      

 

Итгэмжлэлийн хүрээ тус бүртээ стандартын шаардлага хангаж, итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан нийт байгууллага, хамт олонд ажлын өндөр амжилтийг хүсэн ерөөе.

#ҮндэснийИтгэмжлэлийнТөв



2024 ОНЫ 7 ДУГААР САРЫН 26.

Улаанбаатар хот

2024-07-30