Хайх үгээ бичээд Enter дараарай
СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Үндэсний Итгэмжлэлийн төвөөс 2024 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд MNS ISO/IEC 17025:2018 ''Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын талаар мэдлэг олгох сургалтыг Технологийн дээд сургуулийн “Соёл” танхимд нийт 20 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 100 гаруй оролцогчтойгоор амжилттай зохион байгуулагдлаа.


Сургалтад хамрагдсан нийт ажилтан, албан хаагчдад ажлын амжилтыг хүсье.
Тус стандартын болон бусад стандартуудын удаах сургалтуудын тов нь манай байгууллагын цахим хуудаснаа зарлагдах тул та бүгд манай цахим хуудасны мэдээллийн алгасалгүй шалгаж байна уу.
2024-10-07