ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1 жилийн өмнө

Үндэсний Итгэмжлэлийн төвөөс DSO сургалтын байгууллагатай хамтран Техникийн хяналтын байгууллагын ажилтнуудад MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ, хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын сургалтыг 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтаар хяналтын байгууллагуудад тавигдах ерөнхий шалгуур, шаардлагын тайлбар, аргазүйн зааврыг
-Бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шударга хараат бус байдал, чадавх, хариуцлага
-Хүний нөөцийн чадавх болон тоног төхөөрөмжийн техникийн шаардлага
-Үйл явцын шаардлага
-Чанарын тогтолцооны шаардлага
-Дотоод аудит зэрэг чиглэлүүдээр олголоо.
Энэ удаагийн сургалтад нийт 7 аж ахуйн нэгж байгууллагын 25 ажилтан, мэргэжилтнүүд амжилттай хамрагдан, гэрчилгээгээ гардан авсан юм.
Дараагийн сургалтын талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудсанд тавих болно.
2024-12-06