Хайх үгээ бичээд Enter дараарай
УИХ-аас “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийг 2017 онд шинэчлэн баталсны дагуу тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, бие даасан, хараат бус байдлаар зохион байгуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 270 дугаар тогтоол гаргаж “Үндэсний итгэмжлэлийн төв”-ийг байгуулж, дүрмийг баталсан.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар 2020 оны 08-р сарын 07-ны өдрийн 82 дугаар тушаалаараа Үндэсний итгэмжлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан бөгөөд үүний дагуу тус төв нь 2020 оны 8-р сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн бие даасан хуулийн этгээд болж, Стандарт, хэмжил зүйн газраас тусгаарлан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Өнгөрсөн Баасан гарагт тус төвийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболдод гардуулан өгч, Үндэсний итгэмжлэлийн төвийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү үйл ажиллагаанд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, СХЗГ-ын даргын зөвлөлийн гишүүд болон Үндэсний итгэмжлэлийн төвийн ажилтнууд оролцлоо.
2021-04-02