Хайх үгээ бичээд Enter дараарай
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараах 6 лабораториуд итгэмжлэлийн давтан үнэлгээнд хамрагдсан бөгөөд сорилт хэмжлийн арга аргачлал, хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ илүү сайжруулан ажиллаж байна. Үүнд.
• Химийн төв лаборатори,
• Металлын лаборатори,
• Шатах тослох материалын лаборатори,
• Түлшний лаборатори,
• Хөдөлмөрийн эрүүл ахуйн лаборатори,
• Дулааны цахилгаан станцын Уур усны лаборатори
Хэмжил зүйн алба нь цахилгаан, дулаан температур, даралт, масс, радио техник, шугам өнцөг, урт болон агаарын урсгалын хурдыг хэмжих хэрэгслүүдийн шалгалт тохируулгыг гүйцэтгэхээр итгэмжлэгдсэн бөгөөд магадлан хяналтын үнэлгээгээр итгэмжлэлийн шаардлагад үргэлжлэн нийцэж байгааг тогтоолоо. Хэмжлийн нарийвчлалыг цахилгаан, температур, давтамжийн хэмжлийн төрлөөр дээшлүүлснээс гадна агаарын урсгалын хурд хэмжигч, лазер термометр/пирометр/-ийн шалгалт тохируулгыг явуулж эхлээд байна. Үүнд:
Агаарын урсгалын хурдыг хэмжих анемометрийн шалгалт тохируулгыг Америкийн Omega фирмийн WTM-1000 төхөөрөмжөөр гүйцэтгэж байна.
Температурын пирометрийг Америкийн Ametek etc-400r хар биетийг ашиглан шалгаж байна.
2021-04-02