Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллагад тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS ISO/IEC 17021-1 стандарт нь аудит, баталгаажуулалтын үйл ажиллагааны хараат бус, шударга, мэргэжлийн чадавхийг үнэлэхэд чиглэгддэг.
Тус стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлд хамрагдсанаар байгууллага нь аудит, баталгаажуулалтын үйл ажиллагааг олон улсын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, үр дүнгийн найдвартай байдлыг баталгаажуулах, харилцагч байгууллагуудын итгэлийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Байгууллагуудын бэлтгэл ажлыг дэмжих, өөрийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор MNS ISO/IEC 17021-1 стандартын өөрийгөө үнэлэх хуудас болон итгэмжлэлд хамрагдах өргөдлийн маягтыг тус цахим хуудсаар дамжуулан нийтэд нээлттэй байршуулж байна.
Холбогдох баримт бичгүүдийг доорх холбоосоор татан авч ашиглана уу.